Програм хангамжийн комапни юу хийдэг вэ?
Мэдээллийн технологийн салбарт хувийн компаниуд ерээд оны эхэн үеэс үүсэж, компьютерийн худалдаа голдуу эрхэлж байсан. Тухайн үед програм хангамжийн компани маш цөөхөн байжээ. Харин одоо энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй компани бүртгэлтэй байна. Өмнө нь зөвхөн компьютерт тохирох програм хангамж үйлдвэрлэх, бүтээх ажил хийдэг байсан бол ажил үүргүүд нь технологи хөгжихийн хирээр илүү нарийсч олон ур чадварыг шаарддаг болоод байна. Энэ нь жишээлбэл олон төрлийн програмчлалын хэлнүүд, үйлдлийн системүүд болон төхөөрөмжүүд бий болсноор Програм хангамжийн компаниуд аль нэг тодорхой чиглэлүүдрүү илүү гүнзгийрч байж илүү бүтээмжтэй ажиллах боломжтой болжээ. Сүүлийн 10 жилийн дотор технологийн компаниудын дотор старт-апп гэх ойлголт илүү хүчтэй түрж ирсэн нь энэ төрлийн компаниуд олноороо гарч ирэх шалтгаан болсон. Өдөр ирэх бүрд технологи шинэчлэгдэж олон арван шинэ, програмчлалын хэл, технологиуд үүсэн хөгжиж байгаа нь хүний нөөцөө илүү хурдан хөрвөх чадвартай болгох, байнгын суралцах чадвартай хүний нөөцөөр багаа бүрдүүлэх нь компаниудын давуу тал болоод байна.
Эхийг: Програм хангамжийн комапни - multitech.mn