SEO гэж юу вэ, энэ нь хэрхэн ажилладаг,
Хайлтын системийн маркетинг гэх шинэ төрөл үүсэн, хөгжих хэмжээнд интернэт хайлт хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Том, жижиг гэж ялгахгүйгээр бүхий л бизнесийн байгууллагын хувьд зөвхөн вэб хуудастай байх биш харин хайлтын системийн маркетинг, вэб дэх мэдээлэл нь хайлтын системийн хайлтын үр дүнгийн илэрц дунд хаана гарч ирж байна гэдэг чухал асуудал болжээ.
Томоохон байгууллагууд олон линк холбоос, олон жилийн турш бүтээсэн контент, хандалтын тоо гээд хайлтанд дээгүүр байрших шалгуур үзүүлэлтүүдийг аль хэдийнэ бий болгочихсон байдаг. Ямар ч салбарын хувьд ийм өрсөлдөгч бий. Танайхаас урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа, илүү маркетингийн төсөвтэй, хүний нөөцтэй энэ нөөц, боломжоо ч онлайн дахь мэдээлэл, хайлтын системд өртөх магадлалаа сайжруулах чиглэлд ашиглаж чаддаг тийм өрсөлдөгчид.
Харин шинэ, туршлага багатай, нөөц боломж хязгаарлагдмал жижиг, дунд эсвэл шинэхэн бизнесийн байгууллагуудын хувьд интернэт ертөнцөд өрсөлдөх боломж бий юу?
Сайн мэдээ нь ТИЙМ боломж БИЙ. Одоохондоо Монголд ихэнх байгууллага энэ тал дээр тун тааруу анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл танд бүүр их боломж бий. Нөгөө сайн мэдээ нь хайлтын системийн оновчлол-search-engine optimization (SEO) нь хэмжээний тухай ойлголт биш болсон. Өөрөөр хэлбэл хэр урт хугацаанд вэб хуудас ажиллуулж байгаа, хэр их хандалт авч ирэх линктэй (inbound link), хэн их контенттой гэдэг тийм чухал биш болсон. Харин хэний вэб тухайн хайлт хийж буй хүнд хэрэгтэй, хамгийн их хамааралтай контенттой вэ гэдэг нь чухал болсон. Өөрөөр хэлбэл бидэнд том, хүчтэй өрсөлдөгчтэй эн тэнцүү өрсөлдөх боломж бий болсоон гэсэн үг.
Эх сурвалж: энд дар