Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шатууд: Wireframe, Mockup, Prototype, FinalProduct

Зөвлөгөө 5/20/2020 Админ 131 үзсэн


Альба програм хангамж тэр тусмаа Мобайл апп, Вэб сайт хөгжүүлэхдээ Wireframe, Mockup, Prototype, FinalProduct гэх 4-н шатлалыг дамждаг бөгөөд бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захиалга өгөхдөө толгой доторх санаа эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ Wireframe - гар зургаас эхлэх нь байна. Гар зурганд бүтээгдэхүүний үндсэн гол санаа, гол гол элементүүдийг агуулсан хар зураг төдий байх бөгөөд энэ санааг чадварлаг дизайнерууд Mockup буюу дизайн болгон танд үзүүлдэг. Энд таны хэлсэн гол санаануудыг дүрслэн харуулахаас гадна өнгө загвар, хэлбэр дүрс, хэмжээ харьцаа, байршил зэрэг нарийн төвөгтэй харьцаа загварын мэдрэмжийг мэргэжлийн тамирчид гүйцэтгэж үзүүлдэг. Ингээд бид Prototype буюу эхний Demo гарт баригдаж нүдэнд харагдах үндсэн гол шинжүүдээ хадгалсан програм, апп, вэб сайт бий болгодог бөгөөд улмаар дараагийн хөгжүүлэлтийг гүйцэтгэж эцсийн бүтээгдэхүүн буюу FinalProduct гэсэн шатыг хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ. Энэ шатанд бид нарийн төвөгтэй жижиг хэсгүүдийг орхилгүй хийхээс гадна. Prototype-s гарсан шинэ санаа хэрэглэгчид ашиглахад хялбар байдал(UX, UI) гэх мэт олон чухал орхигдсон үйлдэл функцүүдийг гүйцэтгэж дуусгадаг. Эцсийн шатанд захиалсан програмынхаа сүүлийн хувилбарыг хүлээн авч сэтгэл ханамжтай ашиглах боломж эдгээрээс үүсдэг. Энэ шатууд нь заавал дамжин өнгөрөх процесс, үе шатууд бөгөөд аль нэгийг нь алгасаж үл тоож гэмээн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг үл хангах, ашиглахад төвөгтэй, эсвэл эцсийн бүтээгдэхүүн болж чадахгүй хэмжээнд ч хүрэх аюултай асуудлууд үүсдэг. Иймд харилцагч та бүхэн альба ажил захиалах, хийлгэхдээ дээрх үе шатны дагуу явж байгаа эсэх дээр байнгын хяналт тавьж ажиллах хэрэгтэй юм.

Эх бэлтгэсэн: "Амжилтыг хөгжүүлнэ" Multitech.mn - М.Тогтуунбаяр